Тавтай морилно уу!

ervvl mend goo saikhnii talaar

2016-11-28, 19:04

Би эссэ

    Сайн байцгаана уу? Та бүхэндээ Хувь хүний хөгжил 103 сургалтын шилдэг төгсөгч Ш.Нямсайхны "Би" эссег хүргэж байна.

           Би гэж яг хэн бэБи аав ээж ах эгч гээд энэ дэлхийн нэгч хүнтэй адилгүй. Тиймээ би бол биБи энэ дэлхийд дахин давтагдашгүй ганц хувилбар.Гэхдээ би ер нь ямар хүн бэ?  хэн юм бэ? гэдгийг өөрийнхөөрөө тааж  дүгнэж хэлж чадахгүй билээ. Би гоц ухаантан биш, гэхдээ оройгүй тэнэг биш. Гагцгүй хүн өөрийгөө таньж мэдэх нь хамгийн хэцүү байдаг. Үүнтэй надтай адил бодолтой олон хүн байгаа бизээ. Би гэдэг энэ хоёрхон үсэгтэй үгэнд тухайн хүний асар том ертөнц агуулагдаж байдаг. Би энэ ертөнцөд яах гэж ирсэн бэ? гэж асуувал хүн болгон хувьдаа төлөвлөгөө зорилгоо хэлэх нь л лавтай. Дэлхий дээр олон тэрбум би байдаг боловч хоорондоо харилцан адилгүй. Тиймээс ч тэр бүгдийн санаа зорилго мөрөөдөл гээд л бүх зүйл өөр.

          Хэдэн зуун мянган жилийн тэртээгээс ухамсарт хүмүүн буй болсноор болсон цагаас хойш ”Би” гэдэг ойлголт үүссэн байх гэж би боддог. Хамгийн гол нь “Би” –г буюу намайг бүрдүүлж буй гол хүчин зүйлс нь яах аргагүй миний ойр дотныхон билээ. Ойр дотныхон гэхлээр л юун түрүүнд миний хувьд найзууд минь л бодогддог. Би итгэл даах, намайг хурцалж, алдах үед түшиж тулах чин үнэнч найзуудаараа бахархдаг. Гэр бүл, хамаатан садан гээд миний зорилгийг тодорхойлолцож “Би” –г нээхэд тусалдаг, нээлцэх гүүртэй холбож өгдөг хүмүүстэй би азтай, тэднээр ч бахархдаг бас хүндэлдэг.

        Хурдхан л том болж ажил мэргэжилтэй болохийг хүсэн, дэгж дэрвэж өссөн нас өчигдөрхөн юм шиг санагдана. Тэр цагаа бодхоор тэр үедээ эргээд очхыг хүсдэггүй хүн гэж ховор байх. Тэр үедээ би асар их мөрөөдөлтэй асар их зорилготой байсан. Нэг л өдөр өөрийгөө таньж мэдэн өөрийгөө ялж зорилгодоо хүрнэ дээ гэж бодоод нэг их удаагүй ч гэсэн ямар чухал ямар их хэрэгтэй гэдгийг би саяхан л ойлголоо. Харин яг эсрэгээрээ том болох тусам мөрөөдөл маань энгийн болж байгааг анзаарсан. Гэвч хэдхэн хоногийн өмнө би энэ бүхнийг зогсоож мөрөөдөл зорилго хоёроо улам баяжуулж хөгжүүлэх аргаас суралцаж эхэлсэн.

       Стивэн Курвей хэлэхдээ:

“Бид хэнийг ч өөрчилж чадахгүй. Хүмүүс өөрсдөө өөрчлөгдөх эсвэл өөрчлөлтийг хүсэх ёстой. Харин бид хувь хүнийг өөрчлөгдөхд нь тусалж чадна” гэсэн байдаг. Үүнээс аваад үзвэл хувь хүний гол хөдөлгөгч хүчин зүйл бол тухайн хүн өөрөө юм. Тэгэхээр мэдээж өөрчлөгдөх гэж буй хүнд итгэл, зүтгэл, тэвчээр найдвар гэх мэт зүйлс их хэрэгтэй. Аливаа нэг юманд хүрэхийн тулд жишээ нь: Өөрийгөө таньж нээхэд итгэл их чухал гэдгийг би ойлгосон. Нэгэн домгоос дурдвал:

     Нэг эр уулын замаар машин жолоодон явж байж л дээ. Гэтэл тэр огцом эргэлтэн дээр чиглэлээ алдаж хавцлаас унасан бөгөөд унаж байхдаа хавцлын ирмэгээс зүүгдэн амь гаржээ.

Тэрээр хоолой мэдэн хашгирлаа.

“Амь авраарай!” гэхэд

Хариуд  нь зөвхөн түүний өөрийн цуурай сонсогдож байлаа Бурхан минь та намайг сонсож байна уу? Түүнийг ингэж хашгирч байтал гэнэт үүл бөөгнөрч тэнгэр дуугаран : Тиймээ сонсож байна гэх дуудлаа

-Та надад туслаач гэхэд

-Тэгье Надад итгэж байна уу?

-Тиймээ итгэж байна. Хэмээжээ.

-Надад сайн итгэж чадах уу?

-Тиймээ тийм. Итгэж чадна. Хурдан туслаачдээ!

Дахин нөгөө дуу

Тэгвэл наад барьж буй модоо тавь гэжээ. Удтал дуугүй байсны дараа нөгөө хүн хашгирлаа: Хүн байна уу? Амь авраарай гэсэн гэдэг. Яг үүн шиг бид эрсдлээс айж аливаад итгэх итгэл маань буурдаг. Түүнд угаасаа л ямар ч сонголт байхгүй байсан болохоор бурханд итгээд л үзэх ёстой байсан байх.

   “Зөвхөн урагшаа зөв зүгтээ

    Ямагт урагшаа яг цаг шиг” гэдэг энэ үгийг би твиттер хуудаснаас олж уншсан юм. Тухайн үедээ би зүгээр л гоё ишлэл байна даа гэж бодсон тэгээд л өнгөрсөн. Харин би саяхан л үүний учрийг ойлгоод ямар мэдээжийн юм шиг мөртлөө цаад утга нь их гоё юм бэ гэж бодсон. Учир нь хүн зүтгэж буй зүйл рүүгээ зөвхөн урагшилж зүгээ алдахгүй байж л хүрдэг. Яаж ч байсан урагшилж яг л цаг мэт зогсолгүй зүгээсээ хазайлгүй явж байж сая л нэг хүрдэг. Тийм ч учраас энэ үгийг би амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээж байгаа .

          Лектор төвийн хувь хүний хөгжлийн танхимийн сургалтанд явж эхэлснээс хойш бас нэгэн сайхан хамт олонтой болж тэдэнтэй санал бодлоо чөлөөтэй солилцож тэдэнд уусаж, ойлгодог болсон. Харин энэ сургалтанд явахаас өмнө миний зорилгыг асуусан бол би их л бодож их л нуршиж ерөнхийдөө л хүн болгоны л хэлдэг зүйлийг хэлэх байсан байх.  Харин одоо бол би өөрийгөө нээж өөртэйгөө тэмцэж өөрийнхөө хамгийн том сул тал болох залхуурлыг хаяж эхэлж байгаа бөгөөд өөрийнхөө зорилгыг тодорхойлж эхэлсэндээ баяртай байнаа. Энэ бүгдээс би эргээд харахад хувь хүний эрхэм зорилго нь “би”-г буюу өөрийгөө таньж мэдэн хөгжүүлэх ёстой бөгөөд ганц дан эдгээрийг хичээх бус зөв ярих, нөөц бололцоогоо илрүүлэх, амжилтын талаар, багаар ажиллах, харилцааны соёл, маркетинг гэх зүйлсийг анхаарах ёстой гэдгийг ойлгосон

 

Илгээх | 3418 хүн уншсан | Бичсэн: Monkh-erdene

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

emiin zohistoi hereglee

 • Аливаа өвчний үед тохирох өндөр идэвхитэй, гаж нөлөө багатай эмийг оновчтой сонгож авах...

Би эссэ

    Сайн байцгаана уу? Та бүхэндээ Хувь хүний хөгжил 103 сургалтын шилдэг т...

гараа хэрхэн арчлах вэ?

 Ус чийгийн дутагдлаас болж хүний бүх бие организм тэр тусмаа арьс хамгийн ихээр хэлмэгддэг. Уч...

арьс арчилгаа

 Барууны орнуудад бор шаргал туяатай, наранд шарсан мэт арьсийг таашаадаг бол Азид “цайва...

(гарчиггүй)

 ...

https://www.google.mn/url?sa=t&rct=j&q=&esrc=s&source=web&cd=1&cad=rja&uact=8&ved=0ahUKEwi22J7Jia_QAhWCbbwKHbXQDj4QuAIIGTAA&url=https%3A%2F%2Fwww.youtube.com%2Fwatch%3Fv%3D2RWYEs83SHQ&usg=AFQjCNGNsLLYkPAwtrVMqqcmKagz-onH0g

 ...

https://www.google.mn/url?sa=t&rct=j&q=&esrc=s&source=web&cd=1&cad=rja&uact=8&ved=0ahUKEwjhqLqohq_QAhXDUZQKHbA_DkoQtwIIGjAA&url=https%3A%2F%2Fwww.youtube.com%2Fwatch%3Fv%3D2RWYEs83SHQ&usg=AFQjCNGNsLLYkPAwtrVMqqcmKagz-onH0g

 ...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 5891 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax